
СҮХБААТАР ДҮҮРЭГТ АНЗААР 2 АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ #anzaar_2
Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Үрсээ анхааръя-Үргэлж анзааръя уриан дор "АНЗААР 2" аяныг нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг даргын ажлын алба, иргэд, сууц өмчлөгчдийн холбоод, эмийн сан, зочид буудал, эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд, дүүргийн нийт төрий байгууллагын удирдлагууд, албан хаагчид оролцлоо.
Тус аяныг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Нямдагва хэлсэн үгэндээ:
“Аливаа эрсдэл үүссэний дараа биш, үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх нэн тэргүүний асуудал. Сэтгэл эмзэглүүлэм энэ аюулын харангад бидний ойр тойрныхон өртөхгүй гэх баталгаа байхгүй.
Хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн талаар анхан шатны мэдээлэлтэй болж, хайртай дотны хүмүүсээ анзаарч, анхаарал хандуулах мэдлэг, мэдээлэлтэй болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр хүн бүр ухамсарлан, нэг нэгэндээ зааж зөвлөж, ярилцах бүрэн чадамжтай болно” гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Мөн энэ үеэр оролцогчдод Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, урьчилан сэргийлэх талаар сургалт мэдээлэл өглөө.
Цаашид энэхүү арга хэмжээний хүрээнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг олгох, төр болон төрийн бус байгцр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнуудад сургалт, мэдээлэл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулах юм.