$100.000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн AIC STEPPE ARENA-д дахин зохион байгуулагдана

Нийтэлсэн: Админ 2024-05-16 14:25:09

Nomadic Masters тэмцээн өмнө нь 2020,2022 онуудад зохиогдож байсан ба энэ жил дахин шинэ түүхийг бүтээх гэж байгаа бөгөөд уг тэмцээн нь соёлын солилцоо болон Монгол улсыг дэлхийд таниулахуйц томоохон арга хэмжээ юм.

Тэмцээнд олон улсын шилдэг багууд өрсөлдөх ба Европ тивийн 4, Ази тивийн 4 баг /Хятад 1, Монгол 3/ тус тус оролцоно. Европ багууд Монгол улсад анх удаа ирж байгаа нь Монгол болон Ази тивийн Esport-ийн хөгжилд маш том үр нөлөө үзүүлэх юм.

Тэмцээний үндсэн тоглолтууд буюу Group Stage-н тоглолтууд 2024 оны 5-р сарын 28,29-ний өдөр MESA LAN Studio-д явагдах бол Playoff, Grand Final-н тоглолтууд 6-р сарын 1,2-ний өдрүүдэд AIC Steppe Arena-д зохиогдоно.

Дэлхийд мөр зэрэгцэн өрсөлдөж буй 6 баг уригдсан ба тэмцээнд оролцох багууд:

  • OG /invited/ 
  • Lynn Vision /invited/ 
  • The MongolZ /invited/ 
  • Gaimin Gladiators /invited/ 
  • Apeks /invited/ 
  • Aurora /invited/ 
  • Chinggis Warriors /MPS Spring Winner/ 
  • MPS: Finals тэмцээний ялагч 8дахь багор топорно. 

Early Bird тасалбар худалдаанд гарсан ба Regular, Fan Zone A, Fan Zone B гэсэн 3 төрлийн тасалбар зарагдана. 

Nomadic Masters stage plan

Regular - 50000₮             Early bird-30,000₮ 

Fan Zone /A/-100,000₮    Early bird-50,000₮ 

Fan Zone /B/-150,000₮    Early bird-100,000₮ 

Nomadic Masters agenda

Тасалбар худалдан авах:

  • www.shoppy.mn
  • www.aicsteppearena.mn

Дашрамд дурдахад MESA болон AVE хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь Монгол улсад зохиогдож буй CS2-ийн хамгийн том, хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлог юм.