Зохиогчийн эрхийн зөвлөл хуралдлаа

Нийтэлсэн: Админ 2023-11-30 13:04:00

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн үйл ажиллагааны 2023 оны тайлан, 2024 оны төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцлээ. Төлөвлөгөөнд хамтын удирдлагын байгууллагын зохиогчийн эрхийн бүтээл ашиглуулах тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, зохиогчийн эрхийг хамгаалах талаар олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг тусгаж ажиллах гэх мэт саналууд гарлаа.

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллагын Оюуны өмчийн газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа дууссантай холбогдуулан санал болгож буй зохиогчийн эрхийн бүтээл ашиглуулах тарифыг хянан баталгаажуулах талаар хэлэлцэж ахин тодруулга саналыг авч зөвлөмж хүргүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.