Дэлхийн оюуны өмчийн өдрийг хамтран зохион байгуулна

Нийтэлсэн: Админ 2024-01-25 12:22:00

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Оюуны өмчийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газартай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 5 жилийн хугацаанд зохион байгуулах хамтарсан сургалтын талаар, Дэлхийн оюуны өмчийн өдрийг хамтран зохион байгуулах талаар санал солилцож, урьдчилсан төлөвлөгөөг хэлэлцэв.