ОБЕГ: Эр зоригт хөвгүүдээ бид мартахгүй

Нийтэлсэн: Админ 2024-01-29 9:37:35

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрстсэн харамсалтай явдал болсон.

Талийгаач нарыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эр зоригт хөвгүүдээ эгнэгт бид мартахгүй.