Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Нийтэлсэн: Админ 2023-03-02 10:03:21

Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч хоёрдугаар сарын 16-нд болсон юм.

Хэлэлцүүлгээс өнөөдөр буюу Пүрэв гарагт гэм буруугийн шүүх хурлыг товлосон бөгөөд 09 цагт Улаанбаатар чуулгын байранд эхлэх тов гарчээ.

Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.