Сар шинийн барилдааны тасалбар борлуулагдаж эхэллээ

Нийтэлсэн: Админ 2023-02-16 11:00:54

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19-20-ний өдрүүдэд монгол бөхийн өргөөнд болно. Хоёрдугаар сарын 19-нд нэг, хоёрын давааны барилдаанууд, хоёрдугаар сарын 20-ний 14:00 цагаас гурвын даваагаар үргэлжлэх юм.

Сар шинийн барилдааны тасалбарыг хоёрдугаар сарын 16-ны 11:00 цагаас www.ticket.mn-ээр борлуулахаар болжээ. Ингэхдээ хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.