Ц.Даваасүрэн: Сангийн сайд Б.Жавхлан "Зет финнанс" ББСБ-аар дамжуулж 900 тэрбум төгрөгийг гурван удаа авсан

Нийтэлсэн: Админ 2022-10-20 11:33:47

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа. 


Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн хууль зөрчсөн гишүүдийг Үндсэн хуулийн дагуу буцаан татах хүсэлт тавьсан. Их хурлын дарга Баянхонгорт загнуулж ирснээсээ хойш үүнийг дараад суучихсан. Үндсэн хуульд халдсан хүмүүсийг төрөөс цэвэрлэдэг байх хэрэгтэй. Үүнийг би байнга хэлнэ. 

Хоёрдугаар асуудал. Төсөв дагаж орж ирсэн хөгжлийн банкны дахин санхүүжилтийн бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад байхгүй болгосон.

Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүний хамт Жижиглэн мөлжих хуулийн төслийг хөгжлийн банкны хуульд оруулсан.Ингээд манай дарга сайд нар сонгуулийн менежерийг тавьж эхэлсэн. Чингис банканд эд нар 49 тэрбум төгрөгийг байршуулсан. Тэгээд байхгүй болгосон. Сангийн сайд нь үүгээр зогсохгүй. Түр хорооны дарга үүнийг сайн сонсож аваарай. Энэ шалгалтыг эдгээр улсуудаас эхлэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг төлж болохгүй. 23 компанийг шалгаж байгаа. Төрийн банк юу болж байгаа юм бүү мэд. Ард түмэндээ өгч байна гээд хувьцаа зараад байж байна. Түүнийг нь ард түмэн авах уу. Стратегийн зээлдэгч гэдэг дотор нь бас л улстөрчид нь зохиж яваа" гэв. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх