Н.Уртнасан сайд хэнтий аймаг дахь аялал жуулчлалын бүсийн томоохон бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцлаа

Нийтэлсэн: Админ 2021-05-23 8:49:00

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд Биндэр суманд байгуулах  Их Хуралдай,  Норовлин суманд  байгуулах Шихихутаг цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар:

  • Батноров суманд Андлалын өргөө
  • Биндэр суманд Их хуралдай
  • Норовлин суманд Шихихутаг
  • Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад орно.

Дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна.

Үүнд:

  • 100 гаруй шууд ажлын байр бий болно.
  • Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ.
  • 2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ.
  • Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ.
  • Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхижуулах сургалтанд тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.
  •   

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх