Ховд аймагт сарлагаас ихэр тугал мэндэлжээ

Нийтэлсэн: Админ 2021-05-28 17:00:12

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд тав хоногийн өмнө сарлагаас ихэр тугал мэндэлжээ. Тус багийн Засаг даргын хэлж буйгаар энэхүү малчны хотонд зургаан жилийн өмнө сарлаг мөн ихэрлэж байсан байна. Малчин Г.Цогтдэлгэрийнх Шалын зоо гэх газар зусч байгаа бөгөөд нийт 389 толгой малтай. Үүний 50 гаруй нь сарлаг гэнэ. Мөн дөрвөн жилийн өмнө Архангай аймгийн Цахир суманд сарлагийн гурван ихэр тугал мэндэлсэн нь ихэд содон үйл явдал юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх