ЕТГ-ынхан Цэцийн УИХ-д шаардлага өгөх хэвлэлийн зарыг тарааж байна

Нийтэлсэн: Админ 2021-03-25 15:39:52

Үүсээд байгаа үйл явдалтай холбогдуулан Үндсэн Хуулийн Цэцээс 15 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-д шаардлага хүргүүлэх гэж байгаа аж. Гэтэл энэ зарыг нь Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хэвлэлүүдэд зар тарааж байгааг зарим сэтгүүлчид цахим хуудастаа бичжээ.

Бүхэл бүтэн төрийн статусттай хараат бус байх ёстой хоёр байгууллага нэг нь нөгөөгийнхөө хэвлэлийн зарыг тарааж байгааг эв нэгдэл гэх үү эрх ашгийг нөлөөлөл гэх үү. УИХ-аар Цэцийн нэг гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга зөвлөхүүд өчигдөр эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр Цэцээс УИХ-д шаардлага хүргүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалт гэх үү, юу гэж ойлгох вэ? Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн Тамгын газраас хараат болчихсныг энэ үйл явдал харуулав уу?