УИХ-ын хаврын чуулганыг ирэх даваа гарагт нээнэ

Нийтэлсэн: Админ 2021-03-11 15:49:04

Гуравдугаар сарын 15 буюу ирэх даваа гарагт УИХ-ын 2021 оны хаврын чуулганыг нээх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулдаг болсон тул жил бүрийн дөрөвдүгээр сард нээлтээ хийдэг хаврын чуулганыг энэ жилээс гуравдугаар сард нээдэг болж байна. 

Энэ хаврын чуулганаар дараах 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Тодруулбал, 

  1. Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  2. Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  3. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  5. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл
  6. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  7. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  9. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
  10. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  12. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  14. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  15. Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл
  16. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  17. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  19. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  20. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  21. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  22. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  23. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл
  24. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл
  25. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл
  26. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  27. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл
  28. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  29. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  30. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  31. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  32. 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  33. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  34. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл
  35. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  36. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл
  37. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  38. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  39. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  40. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  41. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
  42. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  43. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  44. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  45. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  46. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  47. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  48. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  49. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  50. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.