Нэмж 36 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 3372 боллоо

Нийтэлсэн: Админ 2021-03-09 11:26:17

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.

Гуравдугаар сарын 08-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 6465 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингээд 36 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 33 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

 Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

-Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгдсэн. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3372 болсноос дотоодын халдварын тоо 2847 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 591 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 3
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 54
  • Хөнгөн 531 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 177 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3336 үүнээс эдгэрсэн 2,765 буюу 78 хувь байна.

 Голомтод гарсан нийт тохиолдлууд:

 –Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2512 байна. 

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

 Дотоодын халдварыг танилцуулбал:

  • Төв аймагт 3 тохиолдол гарсан байна.
  • Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
  • Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217тохиолдол байна.
  • Дархан-Уул аймгийн голомт нийт 45тохиолдол байна.
  • Орхон аймгийн голомт нийт 25тохиолдол байна.
  • Дорноговь аймгийн нийт 32тохиолдол байна.
  • Говьсүмбэр аймгийн голомт нийт 4тохиолдол байна.
  • Архангай аймгийн голомтод нийт 3тохиолдол байна.