Өмнөговьд О.Хангай, Завханд Т.Бэгзсүрэн түрүүлэв

Нийтэлсэн: Админ 2020-09-24 11:52:00

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд нутийн зон олонтойгоо баяраа хуваалцан наадам зохион байгуулжээ. Улсын Баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн Ц.Одбаяр, тав давж начин цол болсон Ш.Пүрэвгарди Т.Дүгэрдорж нарын цолны мялаалга наадам төрөлх нутаг Өмнөговь болон Завхан аймагт нижгэр болж, бөх сонирхогчдын магнайг тэнийлгэлээ. Наадмаас хойш болсон хоёр барилдаан энэ юм. Улсын харцага Ц.Одбаярын цолны мялаалга наадамд 128 бөх барилдахад улсын харцага О.Хангай түрүүлж, өсөх идэр начин Б.Орхонбаяр үзүүрэлэсэн бол Завхан аймагт болсон улсын начин Ш.Пүрэвгарьд, Т.Дүгэрдорж нарын цолны мялаалга наадамд 128 бөх хүч үзэхэд улсын харцага Т.Бэгзсүрэн түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн байна.

Б.Болд

-->