“Алдар”-ын боксчид илүүрхсэн боксын УАШТ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-09 15:05:45

Эрдэнэт хотод боксын спортыг анхлан хөгжүүлэгч С.Баттулга агсаны нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-10-нд болов. Тэмцээний багийн дүнг А.Гантулга дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдарт” спорт хорооны баг тэргүүлж, “Аврагч”, “Хүч” спорт хороо удаалсан байна. “Алдар”-ын боксчид зургаан жинд түрүүлж, нэг жинд аман үзүүдэж, хоёр  жинд хүрэл медаль хүртсэн. Иймд “Алдар”-ын А.Гантулгыг тэмцээний шилдэг дасгалжуулагчаар өргөмжилсөн нь нүдээ олсон мэт. Тус рингэнд өдгөө 37 настай олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ залуустай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлээд зогсохгүй хүрэл медалийн тавцанд гарсан нь бахархууштай байв. Мөн энэ цаг үеийн шилдэг ширэн бээлийтэн болох Б.Чинзориг, Э.Цэндбаатар нарын алтан медалийн төлөөх тулаан хамгийн үзүүштэй нь болж, Б.Чинзоригийн ялалтаар өндөрлөлөө.