С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар цолны цайлгаа хийнэ

Нийтэлсэн: Админ 2019-11-28 15:18:00

 

Бөхийн чөлөөт барилдааны олимпийн наадмын хүрэл, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хөдөлмөрийн баатар цолны цайлгаа энэ сард хийхээр болжээ. Түүний цайлга энэ сарын 29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн ойн өдрөөр “One Event hill” ресторанд хийх юм байна. С.Батцэцэг баатар хоёр жилийн өмнө Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.