Монголын Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөж байна

Нийтэлсэн: Админ 2019-10-03 11:06:55

ОХУ-ын Улаан-Үүд хотноо Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээн энэ сарын 3-13-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.

48 кг: 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран
51 кг: Л.Алтанцэцэг
54 кг: Э.Мичидмаа
57 кг: ААШТ-ий алтан медальт Т.Болортуул
60 кг: ААШТ-ий хүрэл, ОУХМ Н.Намуун
69 кг: Э.Эрдэнэтуяа
75 кг: М.Мягмаржаргал нарын тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас AIBA-н гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2018 онд М.Нандинцэцэг 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медалийг авчирч байжээ.

Тэмцээнийг AIBA буюу Олон Улсын Сонирхогчдын боксын холбоо болон ОХУ-ын боксын холбоо хамтран зохион байгуулж байна. 2001 оноос Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ анх зохион байгуулагдаж эхэлсэн ба 12 жингийн ангиллаар болдог байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх