ОХУ 23 настай туслах нисгэгчид Баатар цол олгохоор болжээ

Нийтэлсэн: Админ 2019-08-17 11:43:18

Москвагаас Крымийн Симферополь хотын чиглэлд хөөрсөн Урал Айрлайнз компанийн нисэх онгоц сүрэг цахлайтай агаарт мөргөлдөж, хөдөлгүүр нь ажиллагаагүй болсноос ослын буулт хийсэн билээ. 233 зорчигчтой онгоцыг нисгэгч нар шуурхай арга хэмжээ авч, Жуковскийн нисэх буудлаас холгүй тариалангийн талбайд элгээр нь газардуулсан юм.

Энэ үенэр зорчигчдоос 76 хүн хөнгөн бэртэж, эмчлүүлснээс нэг хүн эмнэлэгт хэвтсэн байдаг. Тэгвэл мэргэжлийн ур чадвар гаргаж, олон хүний амийг аварсан 41 настай ахмад Дамир Юсупов, 23 настай туслах нисгэгч Георгий Мурзин нарт ОХУ-ын баатар цол олгох зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Зорчигчдыг онгоцноос нүүлгэн шилжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан гавьяаг нь үнэлж нислэгийн багийн бусад гишүүдэд Эр Зоригийн одон гардуулахаар болсон байна.

Эх сурвалж: Russia Today

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх