Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

Нийтэлсэн: Админ 2019-07-17 14:11:05
 

 

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Тухайлбал АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг орны баг тамирчид Монгол улсад буугаад байна. Азийн АШТ энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгууллаа.

 

Сургалтыг Азийн жюүжицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр хоёр өдрийн хугацаанд удирдан явуулсан юм. Онол, практик хослуулсан сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгсөн юм. Сургалтад 30 гаруй шүүгчид хамрагдаж олон улсын шүүгчийн шалгалт өглөө.

 

Б.Гэгээ