Байгалийн түүхийн музейг Чингис хааны музей болгохоор болжээ

Нийтэлсэн: Админ 2019-07-03 16:10:22

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар музейн талаар хоёр тогтоол гарчээ. 


Үүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилиг танилцуулав. Тогтоолын эхнийх нь Чингис хааны музей байгуулах тухай юм байна. Мөн одоогийн байгаа Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэхээр болжээ. Тус музейн 12 мянган үзмэрийг Үлэг гүрвэлийн музей зөөх юм байна. Харин Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг султгаад засвар хийгээд Чингис хааны музей байгуулахаар болсон аж.