Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-06-03 10:01:39

09.30

“Холидэй Инн” зочид буудалд "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно.

10.00

ЦССҮТ-д “Сар бүрийн 3:Цусаа бэлэглэх өдөр" болно. Утас: 99550999

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть” бүтээлийг танилцуулах арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

10.30

“Кемпински” зочид буудалд БНКазУ-ын Элчин сайдын яам, “Скат” компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлнэ. Утас: 90420194

11.00

  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулуиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.
  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна. Утас: 321927
  • Нийслэлийн Цагдаагийн газарт “Оюутан цагдаа 2019” нээлт болно.