Х.Мандахбаярын тавьсан татгалзахаас өөр аргагүй “санал” нь юу байв?!

Нийтэлсэн: Админ 2019-05-28 8:13:00

Гол яриандаа орохын өмнө нэг зүйлийг тодруулах хэрэгтэй гэж үзлээ. Үнэн хэрэгтээ МСНЭ гэдэг бол зүгээр л нэг Төрийн бус байгууллага юм шүү. Сэтгүүл зүйн сургууль соёлыг нь төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй сэтгүүлч бүр энэ Эвлэлд нэгдсэн байдаг гэвэл худлаа.

МСНЭ хүчтэй байсан үе бий. Сэтгүүлч болгон нэгдэж нийлдэггүй юм гэхэд үйл ажиллагааг нь шүүмжлээд байдаг нь цөөхөн л байсан болов уу. Учир нь МСНЭ-ийг одоог бодвол ланжгар нэр хүндтэй соён гэгээрүүлэгчид голдуу удирдаж ирсэн байдаг юм.

Харин өнөөдөр нэг л биш ээ.

Ялангуяа сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлуудаас дээрх үгийг олонд хэлж, үнэнийг ойлгуулах нь зөв биз гэж үзэв.

Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга асан Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болоод ердөө жил дөрвөн сар болж байна. Тэрбээр хэд хэдэн улстөрчтэй маш гүнзгий зөрчил хагаралтай болжээ. Энэ нь сүүлийн өдрүүдэд маш тодорхой харагдах болов.

Анх zindaa.mn гэдэг мэдээллийн сайт, Зиндаа гэдэг сэтгүүлтэй, улс төрийн намын нэгжийн дэд даргын ажилтай нөхөр МСНЭ-ийн ерөнхийлөгч болж байлаа.

Энэ ажилд очоод жил болоод өдөр тутмын сонин, бас нэг телевиз худалдаж авсан байдаг.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажилтай, өдөр шөнөгүй БНХАУ-аар явж байдаг хүн яаж энэ тэрбум тэрбум төгрөгийг босгов гэдэг хардлага зарим сэтгүүлчдийн дунд яригдсан. Хариуг нь олж амжаагүй байтал мань Х.Мандахбаяр Хотын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хоёртой заамдалцаад гараад ирэв.

Ямартай ч Х.Мандахбаяр нь С.Амарсайханаас илүү Б.Чойжилсүрэнг хурдан хугацаанд дарж авах хэрэгтэй гэж үзэж байгаа бололтой. Өөрийн гэсэн бүх хэвлэл, МСНЭ-ийн удирдлагад ажиллаж хүмүүсийн удирддаг, бас найз нөхдийн холбоотой 30-аад сэтгүүлч аваад Өмнөговийг зорьжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коал транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайд энэ сарын 25-ны өдөр очсон байна. Гэвч уурхайчид Х.Мандахбаярыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд дотогш нэвтрүүлэлгүй хөөж явуулжээ. Түүнийг хувийн эрх ашгийн үүднээс уурхай руу дайрч байна гэж уурхайчид үзэж буйгаа илэрхийлжээ. Харин Х.Мандахбаярын авч очсон сэтгүүлчдийг нь уурхайн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Уурхай руу МСНЭ-ийн удирдлагад ажилладаг Гантуяа, Намсрайжав нар, Ерөнхий редактор нь МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг gogo.mn-ийн сэтгүүлч Адьяасүрэн, зураглаач Батзавьяа, Давааням нар, Х.Мандахбаярын zindaa.mn-ийн сэтгүүлч Мөнхзаяа, зураглаач Баярбаатар, ТВ8 телевизийнх нь сэтгүүлч Нарангэрэл, зураглаач Давааням, Баттүвшин нар, Х.Мандахбаярын 49 хувийг нь эзэмшдэг байсан zaluu.com-ын сэтгүүлч Болормаа, Х.Мандахбаярын найз, uul.mn-ийн захирал Даваасүрэн, мөн MNB, SBN, C1, ETV, TV6, Мontsame, Өнөөдөр, Үндэсний шуудан сонины сэтгүүлчид нэвтэрчээ. Тэдний бэлтгэсэн мэдээ сурвалжлага маргаашаас суваг сувгаар нь нэвтэрч, нийтлэгдэнэ. Аль талаас нь харуулахыг бүү мэд. Хаа холоос дагуулж очсон Х.Мандахбаяр нь юу гэнэ вэ, түүгээр ч мэдээллээ бэлтгэж магад.

Ингэж ярьж буйгийн учир нь Х.Мандахбаяр гэнэтхэн Тост, Тосонбумбад санаа сэтгэл зовоод хөрөнгө хүч, нэр төрөө хаян гүйх болсон нь ихээхэн эргэлзээ төрүүлнэ.

Х.Мандахбаяр бол Өмнөговь аймгийн хүн. Одоо 40 гаруй настай. Түүнийг 30-аадхан настай байхаас л Тост, Тосонбумбад уул уурхайн лиценз олгогдож одоогийн яригддаг юмнууд яригдаад эхэлж байв. Энэ бүх хугацаанд Х.Мандахбаяр “Зиндаа сан” ХЗХ-ныхоо асуудлыг нам дараад араас нь zindaa.mn гэдэг мэдээллийн сайт, Зиндаа гэдэг сэтгүүлээ байгуулж, Монголын сайтын холбооны даргаар ажиллаж байв. Гэвч тэрбээр Өмнөговь аймагтайгаа нягт холбоотой ажилласаар ирсэн  байдаг юм. Жижиг Тавантолгойн Р.Сэддорж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай ажил төрөл, найз нөхдийн маш дотно холбоотой. Хэдэн жилийн өмнө Ажнай Д.Бат-Эрдэнийн нэлээд хэмжээний санхүүжилтээр “Үндэсний мэдээ” өдөр тутмын сониныг нь байгуулж өгч байлаа. Базаалтай сонин болгоогүй л дээ.

Хамгийн хачин нь ингэж явахдаа Тост, Тосон бумын талаар дуугарч байсан нь бараг үгүй.

Гэтэл 2019 оны хавар л ийм сэтгэл зүйтэй болчихлоо. Х.Мандахбаярыг маш сайн мэддэг зарим нь түүнийг “Тосон бумбыг мөнгөний бумба гээд харчихаж” гэж ирээд л шүүмжилж байна.

Гэхдээ ингээд байгаагийн учир шалтгаан нь юу вэ.

Уг нь Тост, Тосонбумбын нурууны орчим, бүр тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Б.Чойжилсүрэнтэй хамааралтай гэгддэг "Саус гоби коал транс" ХХК-ийн Баянтэсийн уурхай ганцаараа ажилладаггүй ажээ.

Хоёр жил гаруйн өмнө  “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар хэвлэлийн бага хурал зарлаж “Анх хэвлэлээр Тост, Тосон бумбын нуруунд 21 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдээлж байсан. Харин Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон. Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь өвөрмонгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байна. Энэ зураг дээр нурууны баруун талд ирвэс хамгаалах ажил явагдаж байсан. Нийт хамааралтай 21,16 лизенз байгаа гээд байгаа. Үүнд тус нуруунаас урагш 20 км-ийн зайтай “Нарийн сухайт”-ын орд бий. Нүүрсний энэ ордын хажуу болон урд талд нь 19036 гэсэн бас нэг талбай бий. Энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн дутуу мэдээлэлтэй болоод олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна уу, эсвэл шалгаж байгаа газар хариуцлагагүй хандаад байна уу гэдэгт асуудал байна” гэсэн юм. Мөн тэрээр “Өмнөговийн Гурвантэс сумын Тост Тосон бумбын нуруунд хайгуулын 15127 дугаартай лицензийг “Фокс-майнинг” мөн 13107 Х, 13108 Х, “Намуун тод” 13109 Х зэрэг тусгай зөвшөөрлийг “Мөнхийн нохон далай” компаниуд эзэмшдэг. Эдгээр дөрвөн компанийн эзэн нь Тан овогтой И Хан гэдэг хятад хүн. АМГ-т тусгай зөвшөөрлийн эзэн И Хан гэдэг атлаа лицензийн бүртгэл дээр дотоодын аж ахуйн нэгж гэсэн бүртгэлтэй. Эдгээр лицензүүдийг 2012 оны долдугаар сарын 26-нд Мандагчийн Одон, Мандагчийн Буян нар анх авчээ. Энэ нэр хэдийгээр монгол боловч манайхан ийм нэр хэрэглэдэггүй. Энэ бол өвөрмонгол нэр.

2013 оны есдүгээр сарын 20-ны өдөр Тан овогтой И Хан- д гурван лицензээ шилжүүлсэн. Хугацааг нь хууль бусаар сунгуулсан. 15127 Х “Фоксмайнинг” Буйлдангийн Мандахбаяр гэдэг хүн 2009 оны тавдугаар сарын 25- нд авсан. Мөн И ТАН ХАН-ийн “Намуун тод” компанид шилжүүлсэн. 14145 дугаартай хайгуулын лицензийг 2008 оны есдүгээр сарын 10-нд “Улаан сайр” гэдэг газар Дашдаваа эзэнтэй “Гранд Формул” гэдэг компани авсан. 2010 оны долдугаар сарын 20-нд “Гранд Формул” нь Хан Вин эзэнтэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болжээ. Дараа нь 2011 оны наймдугаар сарын 5-нд Хятадын Ли Чи Нинг эзэнтэй “Элбэг орд” гэдэг компанид арван сая төгрөгөөр худалдсан. Тэр үеийн арван саяын гэрээнүүд хуурамч цаана нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Зарим лиценз 78 сая ам.доллараар зарагдаж байсан тохиолдол бий. Зургаа дахь лиценз нь /12431 Х/ анх н.Мөнхбаатар эзэнтэй “А Ойль” компани 2007 оны тавдугаар сарын 15-нд авсан. Бас Ван Чан эзэнтэй Хятадын “Эн Си Ар Ай” компанид арван сая төгрөгөөр зарсан” гэж ярьж байв.

Үнэхээр ч өнөөдр Тосон бумбын нуруутай параллель оршиж, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг арваад компани бий. Эдгээрийн хоёр нь л монгол эзэнтэй. Бусад нь хятад эзэдтэй юм. “Саус гоби сэндс” буюу алдарт Каплагийн “Нар жаргах”, “Нар мандах” гэдэг хоёр уурхай байдаг. Бас МАК-ийн уурхай тэнд байдаг. Мөн хятад эзэнтэй “Жавхлант орд”, “Чинхуа МАК”, “Өсөх зоос”, австрали эзэнтэй “Терра” зэрэг компаниуд бий.

Гэтэл МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн эзэмшийн, найз нөхдийнхөө, МСНЭ-ийн удирдлагад байдаг хүмүүсийн ажилладаг хэвлэлүүдийг машинаар зөөж, өөрөө “Лексус-570”-аар залрахдаа дээр нэр дурдсан уурхайнуудын хажуугаар жирийтэл давхисаар Баянтэсийн уурхайд хүрчээ. Мэдээж хэрэг, тэнд очоод гар утсаа, камер сэлт гарган тус уурхайнхныг муухай харагдуулах баахан бичлэг хийж аваад буцаад давхичихсан байгаа юм.

Энэ бүхэн нэг л сэжигтэй байгааг олон хүн хэлж байна даа. Хамгийн их яригдаж байгаа нэг зүйл гэвэл МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт татгалзахаас өөр аргагүй “санал” тавьсан байж магадгүй байна.

Татгалзахын аргагүй санал гэж байдаг юм. 1974 онд бүтээгдсэн “Загалмайлсан эцэг” киноноос хойш нийтэд дэлгэрсэн хэллэг, үйлдэл юм. Тийм саналаас бултах аргагүй. Нэг үгээр тэр бол шантааж юм л даа.

Харин татгалзахаас өөр аргагүй санал гэж бас бий. Хүлээж авмааргүй, эсэргүүцэх боломжтой, хэт даварсан шантааж гэдэг юм.

Ийм л үл ойлгогдох тайлбар, гаргалгаанууд Х.Мандахбаярыг тойроод эргэлдэж байна даа.

 

А.Сонор

 

 

 

  • Зочин

    2019-05-28 | 14:22:18 Хариулах

    хятад компианууд зөндөө байгаад байхад монгол компиаруугаа дайраад байхын дандаа л монгол хүмүүс ажилладаг юм байлээ зөндөө олох хүмүүс ар гэрээ авч яваа шүү тэгээд ч мандахбаяр эрх мэдлээ ашиглан худал мэдээ тарааж өөрийн нэр хүндээ өсгөх арга гэж бодож байна.

  • Зочин

    2019-05-28 | 14:22:14 Хариулах

    хятад компианууд зөндөө байгаад байхад монгол компиаруугаа дайраад байхын дандаа л монгол хүмүүс ажилладаг юм байлээ зөндөө олох хүмүүс ар гэрээ авч яваа шүү тэгээд ч мандахбаяр эрх мэдлээ ашиглан худал мэдээ тарааж өөрийн нэр хүндээ өсгөх арга гэж бодож байна.

  • jadambaa

    2019-05-28 | 14:21:51 Хариулах

    ard tvmen olonn ajil hodolmoroor hanguulaad ajillaj bhad yagaad esergvvtseed bganbeee uls ornoo hogjvvley ymiig hewend n bailgaad gar hvrehgvi bailgaad bwal tgd baigaaal bn shvde ygaad oorchlolt shinechlelt hiij bolohgvi mnaihan yrn neg sul taltai yg ym hiih gj bga hvniihe hoinoos zvvgdej chirdeg ydargaatai ataarhuu ingd bhaar chn ugaaasaa ene mongol uls hogjihgvi tegleee ch ene chn hyatad ajiltan edr bhgvl ym bnshdee yaah gj ingj hudlaa combi zohiodg bnaa mandahbayart ymarch ys zvi setgvvlchin biyee awch ywah chadwar alga erh medleee buruu l ymand ashiglaj bvh ymni vimeeniig degdeegch hoorond urtsalduulagch

  • Zochin

    2019-05-28 | 14:18:57 Хариулах

    ugasa setguul zuigeer tugssun hun yum chin hevlel medeeleliihniig uurin tald ashigtaigar erguulj bn. unen baidliig nuun daldalj haruulahiig husehgui bn. NO-toi gar bn da

  • itgel monkh

    2019-05-28 | 14:14:50 Хариулах

    setguulchdiin nuureer haaj hudal medeelel taraasan gants neg setguulch ni zgr ochsn bsn shu mandakhbayr yrn iimmedel taraagad yud hureh ni we

  • Zayamaa

    2019-05-28 | 14:12:54 Хариулах

    Mandahbayr ugaasaa hudlaa sangdaad bgaaa

  • -->