АТҮТ: Иргэдийн анхааралд

Нийтэлсэн: Админ 2022-07-06 13:33:00

Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Замын-Үүд боомт, Автотээврийн үндэсний төвийн Зам-Үүд дэх салбар хэвийн ажиллах тул үндэсний их баяр наадмын өдрүүдэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд та бүхэн техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах боломжтойг мэдэгдье.