“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурна

Нийтэлсэн: Админ 2021-11-11 11:46:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол 2021 оны 11 дүгээр сарын 12-ны 11.30 цагт Төрийн ордонд болно.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон албаны бусад хүн оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулахаа олон аж ахуйн нэгж, байгууллага илэрхийлсээр байгаа бөгөөд эдгээрийн төлөөлөл болсон 20 гаруй томоохон аж ахуйн нэгж гарын үсэг зурна.