Бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийтэлсэн: Админ 2021-07-23 12:43:18

Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг  энэ жил ес хоногоор сунгаж, долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон юм. Ингэснээр энэ сарын 24-ны бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэн билээ. Мөн бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:

  • Даваа гаригт 1, 6-гаар
  • Мягмар гаригт 2, 7-гоор
  • Лхагва гаригт 3, 8-аар
  • Пүрэв гаригт 4, 9-өөр
  • Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.