Я.Содбаатар: Нэгдүгээр улиралд ковидын эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна

Нийтэлсэн: Админ 2021-01-19 9:53:38

Коронавирусийн эсрэг вакцин хэзээ манай улсад орж ирэх, дархлаажуулалтыг нийтэд хэдийнээс хийх талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "2021 оны нэгдүгээр улиралд коронавирусийн вакцин авч ирнэ. Бид эхний ээлжид Pfizer, AstraZeneca, Moderna компанийн вакцинуудыг Монгол Улсын эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэлд оруулсан. Мөн БНХАУ, ОХУ-д хэрэглэж байгаа вакцинуудыг судалж байна.

Эрүүл мэндийн сайдтай хамтарсан тушаал гаргаж вакциныг авчрах, түгээх, хадгалах гээд вакцинжуулалттай холбоотой үндэсний төлөвлөгөөт хөтөлбөрийг баталсан. Тиймээс бид нэгдүгээр улиралдаа багтаад Ковид-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэсэн юм. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх