“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

Нийтэлсэн: Админ 2020-09-21 9:35:00

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөгжлийн чухал хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэн, уул уурхайн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт судалгааны ажлыг дэмжин, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн статус, үйл ажиллагаанд оруусан үнэтэй хувь нэмрийг үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгосныг өнөөдөр гардууллаа.