Сүмогийн хоёр зиндаанд Монголын бөхчүүд түрүүлэв

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 13:38:00

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өндөрлөх дөхөж, зарим зиндааны түрүү бөх тодорч байна. Жонидан зиндаанд барууны 14-өөс барилдаж буй монгол сүмоч Хокүсэйхо А.Даваанинж долоон даваатай түрүүлжээ. Их сүмод хөл тавиад хоёрхон жил болж буй тэрбээр өнгөрсөн башёд жонокүчи зиндаанд түрүүлж байв. Мөн сандамэ зиндаанд Хокүтэнхо Г.Сүхбат ганц ч унаагүй түрүүлсэн байна.