БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

Нийтэлсэн: Админ 2020-04-02 10:49:30
 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ.

Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд  2 дахь удаагийн давтан ариутгал халдваргүйтгэлийг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн хороод болон төрийн захиргааны байгууллагуудад үнэ төлбөргүй хийж байна.

 

​

Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хорооны 5954 м.кв талбай, төр захиргааны байгууллагуудын 13004 м.кв талбай нийт 18958 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.