УБТЗ-д 10 сая төгрөгийн гэр интернэт төхөөрөмж хандивлалаа

Нийтэлсэн: Админ 2020-03-20 13:08:00

Шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан хөл хорио тогтоож, онцгой байдлын дэглэмд шилжин ажиллаж байгаа үед улс орны хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх онц чухал үүргээ тасалдалгүй хэвийн гүйцэтгэхэд нь туслах зорилгоор Юнител группийн хамт олон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 10 сая төгрөгийн үнэ бүхий гэр интернэт төхөөрөмж, дижитал хурлын систем, 10 ширхэг видео камер, дагалдах үйлчилгээний  эрхийг бэлэглэлээ. Гэр интернэтийн төхөөрөмжийг дагалдаж 12 сарын турш сар болгон үнэгүй ашиглах 110 GB дата эрх, мөн УБТЗ-ын юнителийн хэрэглэгч бүх ажилтнуудад хагас жилийн турш сар болгон үнэгүй ашиглах 10 GB дата эрхийг бэлэглэж байгаа юм.

Ингэснээр УБТЗ-ын юнителийн хэрэглэгч 10 мянга гаруй ажилтны гар утсан дээр маргаашнаас эхлэн сар бүр 10 GB дата эрх энэ оны 9 дгээр сарын 20 хүртэл идэвхжих болно. Энэ нь мөнгөн дүнгээрээ 1,2 тэрбум төгрөг болох юм. Юнител группийн хамт олны нийгмийн хариуцлагын хүрээндээ хийж байгаа энэхүү ажил нь цар тахлын үед олон хүнийг цуглуурлахгүй шуурхай хурлыг зайнаас зохион байгуулах зэрэг бололцоо олгож, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад тус болох юм.