Берлин-Улаанбаатар нислэгээр ирсэн зорчигчдыг тусгаарлажээ

Нийтэлсэн: Админ 2020-03-06 11:08:36

ОМ-136 Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр /2020.3.5/ орой  Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлажээ. Тус нислэгээр шинэ коронавирусийн халдварын голомтот бүс нутаг буюу Итали, БНСУ, Япон, Австриас Монгол Улсын 15 иргэн ирсэн байна. Тодруулбал, БНСУ-аас найм, Японоос нэг, Австриас хоёр, Италиас дөрвөн иргэн иржээ. Дээрх 15 иргэний хоёроос нь цээж, хоолой өвдөх зэрэг шинэ короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр өгөх юм байна.