Аварга С.Мөнхбат УОК-д 20 сая төгрөгийн хандив өргөлөө

Нийтэлсэн: Админ 2020-02-28 14:41:34

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат УОК-д 20сая төгрөгийн хандив өргөлөө. Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Доржпүрэвийн гэр бүлээс 20 сая төгрөгийн хандивыг Эрүүл мэндийн яаманд гардуулсан билээ. Ийнхүү халдварт өвчний эсрэг иргэд, олон нийт хүчээ нэгтгэж байна.