ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлэх нийслэл дэх рашаан, сувиллын жагсаалт

Нийтэлсэн: Админ 2020-02-10 13:29:00

Эрүүл мэндийн даатгалаар иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан рашаан, сувиллуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй билээ. Бүх насны иргэд дараах рашаан, сувиллын газруудад 7-10 хоног /доод тал нь 7 хоног/эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих юм байна. Уншигч танд 2020 онд даатгалын гэрээ байгуулсан нийслэлийн рашаан, сувиллуудын жагсаалтыг хүргэе.