Тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Нийтэлсэн: Админ 2020-01-22 12:25:05

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр хуралдаанаас гаргажээ. Тодруулбал, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ. Тэтгэврийн нэмэгдлийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс олгож эхлэх юм байна.