С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна

Нийтэлсэн: Админ 2020-01-20 10:57:23

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сарын 1-нээс өмнө 2020 оны сонгуулийн тойрог байгуулж, мандатын хуваарилалтыг тогтоох ёстой. Тиймээс энэ долоо хоногт УИХ-аар сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын төслийг хэлэлцэх юм. Эрх баригч МАН-ын зүгээс нийслэлийн 28 мандатаас дөрвийг хасаж, нэг мандаттай аймгууд руу шилжүүлэхээр төлөвлөснийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлжээ. Уг саналд нийслэлийн мандатын тоог бууруулахгүй байх, улмаар хүн ам багатай аймгийн мандатыг нэг мандаттай аймгууд руу шилжүүлэх боломжтойг дурдсан байна. Мөн энэхүү саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа уг албан бичгээр мэдэгджээ.

С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх