С.Жавхлан: Би дахин сонгогдвол тууштай тэмцэнэ

Нийтэлсэн: Админ 2020-01-10 11:59:06
 

 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийлэхдээ ирэх сонгуульд дахин нэр дэвшихээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Сонгууль дөхөхөөр ард түмнийг хөөргөж, бэлэн мөнгө амлаж байна. Төрийн өндөр албан тушаалыг ашиглаж, яаж сонгуулийн сурталчилгаа хийдгийг бид харж байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх гэж байгаатай холбоотой нэг зүйр үгийг Монгол хэлний үгийн санд нэммээр байна. Цаг цагаар нэг цадна. Цагаан сараар нэг цадна гэж зүйр үг бий. Үүнд сонгон сонгон нэг цадна сонгууль дөхөхөөр нэг цадна гэсэн үгийг нэммээр байна. Энэ бол инээдэм биш ээ" гэсэн юм.

Мөн "Хэрвээ надад дахин суух завшаан тохиовол энэ асуудалтай тууштай тэмцэнэ" хэмээсэн нь түүнийг Баянзүрх дүүргээс дахин нэр дэвших хүсэлтэй буйг битүүхэн илэрхийлсэн нь энэ байв.