Богдхан уулын хишиг барилдаан ням гаригт болно

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 13:30:29

Монголын үндэсний бөхийн холбооноос Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг” барилдааныг 2007 оноос эхлэн тогтмол зохион явуулж байгаа. Тэгш сар болгон болдог бөгөөд энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд Богдхан уулын хишиг барилдаан болно. Анхны барилдаан 2007 онд болоход улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, араас нь 2008 онд дархан аварга Г.Өсөхбаяр, 2009 онд М.Өсөхбаяр, 2010 онд улсын начин Э.Энхбат, 2011 онд аймгийн арслан Л.Цээсүрэн, 2012 онд улсын аварга Н.Батсуурь, 2013 онд аварга Ч.Санжаадамба, 2014 онд арслан Р.Пүрэвдагва, 2015 онд арслан Ц.Содномдорж, 2016 онд начин Э.Даш, 2017 онд начин Б.Амарзаяа нар түрүүлж байв.