О.Бямба-Эрдэнэ, С.Эрдэнэбаяр нар ялалт байгуулав

Нийтэлсэн: Админ 2019-11-28 11:32:00

БНХАУ-ын Танжин хотод сонирхогчдын боксын их дуулга тэмцээн болж, манай улсаас таван тамирчин оролцлоо. Дасгалжуулагч Ж.Еркин, Г.Ганзориг нарын удирдлага дор 57 кг-ын жинд Г.Гандулам, 63 кг-д Э.Бат-Өлзий, 75 кг-д Б.Эрхэмбаяр, О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д С.Эрдэнэбаяр нар өрсөлдсөн байна. Тэднээс О.Бямба-Эрдэнэ, С.Эрдэнэбаяр нар ялалт байгуулснаар энэ сард болох Ази тивийн аваргын төлөө өрсөлдөх юм.