Б.Шарав агсны хөгжмийн бүтээлд зориулсан уран зургийн үзэсгэлэн гарна

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 15:56:36

"Чингис хаан" одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэгвэл Б.Шарав" нэртэй хөгжим, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Залуу зураач Т.Хулан хөгжмийн зохиолчийг сэрүүн тунгалаг ахуйд энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэл ажлаа эхэлжээ. Тэрээр Б.Шарав агсны бүтээл туурвилуудаас ард түмний зүрх сэтгэлд хоногшсон, үндэсний хийгээд дэлхийн сонгодог хөгжмийн санд зүй ёсоор багтсан бүтээлүүдийг нь сонгон уран зураг зурсан аж. Ийнхүү "СэтгэлийН эгшиг"-ийг дуурьсган туурвигч суутны гайхамшигт аялгуунууд уран зурагтай хэрхэн зохицон уусахыг урлагт хайртай олон түмэн удахгүй харах юм байна. Түүнчлэн Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч хамт олон төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав агсны "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 25-нд зохион байгуулах юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх