Сайхан биетэй болохыг хүсвэл Д.Сумъяабазараас зээл аваарай
Эмэгтэйчүүд
гоолиг болох гэж, эрчүүд булчин шөрмөсөө зангируулсан бие хаагаараа
гайхуулах гэж бие биетэйгээ өрсөлдөн спорт заал руу алхах болсон. Үүнийг
банкныхны хэлээр бол зээлийн бүтээгдэхүүний нэг хэлбэр болгох овсгоо
гаргасан нэгэн хүн байна. Банкиндаа ч, фитнессийн төвдөө ч,
үйлчлүүлэгчдэдээ хэрэгтэй энэ үйлчилгээг Д.Сумъяабазар аваргын
тэргүүлдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхан хийж байгаа аж. Аваргын
банкнаас сайхан биетэй болохыг хүссэн хүн нэг сая хүртэлх төгрөгийн
фитнессийн зээлийг нэг жилийн хугацаатай авч болох аж. Ингэхдээ энэ
мөнгөөр зөвхөн “Flex gem” фитнессийн төвөөр үйлчлүүлэх ёстой гэнэ шүү.
О.Чимгээ
Yanaa.mn