Нэвтрэх Бүртгүүлэх
 
О.Насанбурмаа Гавьяат тамирчин цол хүртлээ
nasanburmaa-2129.jpg
2 сарын өмнө | Түгээх :
2 Санал өгөх
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж  зарим хүмүүсийг цол, одон, медалиар шагнав.

Тив дэлхийн түвшинд Монгол Улсынхаа нэрийг, төрийнхөө далбааг өндөрт өргөж яваа эгэл нэгэн эмэгтэй тамирчныг бас онцлон хэлэхийг хүсч байна. Энэ хүн бол эмэгтэй бөхчүүдээс ганцаараа дэлхийн хошоо хүрэл медаль хүртэж, 2012 оны Лондоны олимпийн эрхээ авчихаад бэлтгэлээ базаан хөдөлмөрлөж буй Очирбатын Насанбурмаа юм. Насанбурмаа маань өнөөдөр бас Монгол Улсын  гавьяат тамирчин гэдэг эрхэм цолыг хүртлээ.

Энэчлэн өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Та бүхэнд бүгдэд нь баяр хүргэж, луу жилдээ улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Цагаан сараараа цагаан идээгээ дээжлэж, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж, өвөг дээдэс, азай буурлуудаа баярлуулан хүндэтгэж, монгол ёс, уламжлал заншлаа сэргээж, сайны ерөөлийг хэлэлцэж сар шинэдээ сайхан шинэлэхийг нийт ард иргэддээ хүсэн ерөөе” гэв. ​


 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
Сэтгэгдэл НАСАНБУРМАА-даа амжилт хүсье олимпд өндөр амжилт гаргаж медаль авч ард түмнээ баярлуулаарай
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.