"Хөсөгтөн" хамтлаг эх орондоо ирэх сарын 9-ны өдөр бие даасан тоглолтоо хийх юм байна. Харин уг тоглолтоо дуусгаад Англи улсыг зорих бөгөөд 7 дугаар сарын 23, 24-ны өдөр Английн хатан хааны урилгаар тоглолтоо хийхээр болжээ. Мөн тус хамтлаг Японы «NHK» телевизтэй хамтран өөрсдийн уран бүтээлийг дэлхий дахинд үзүүлэхээр болж, бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.
