Шинэ сайдуудыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарыг тус тус томиллоо. МАН-ын Засгийн газар ирэх долоо хоногоос бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь.