Нэвтрэх Бүртгүүлэх
Мэдээ нэмэх
“Архигүй Монголын төлөө аян” Хэнтийд үргэлжилж байна
hentii-5386.jpg
5 өдөр 3 цагийн өмнө | Түгээх :
0 Санал өгөх
​Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтоор ахлуулсан баг энэ аяны хүрээнд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалантхаан, Баянхутаг, Хэрлэн (Өндөрхаан),  Мөрөн, Дэлгэрхаан суманд ажиллаад ирлээ.

Аяны хүрээнд тус аймгийн бүх сум, сууринд  2 баг болон ажилласан юм. Э.Зоригтоор ахлуулсан багийнхан  иргэдтэй уулзан  архины хэрэглээнээс татгалзах, амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл идэвхтэй амьдарлын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх талаар сонирхолтой лекц уншив. Лекцийг “Эрүүл идэвхтэй амьдрал клуб” ТББ-ын лектор Ж.Цогтсугар, А.Батсайхан, У.Мөнхдэлгэр нар уншлаа.

Хоёр дахь багийг ЕТГ-ын референт Б.Жаргалсайхан ахлан бусад сумдад ажиллаж байна. ТББ-уудтай хамтран зохион байгуулсан эдгээр багийн уншсан лекц нь сонирхолтой,  ухуулан таниулах, соён гэгээрүүлэх ажлууд нь хүмүүст хүрсэн энгийн атлаа оновчтой арга хэмжээ боллоо хэмээн очсон газар бүрт иргэд ярьж байлаа. Мөн энэ үеэр орон нутагт “Иргэний Танхим”-ын үйл ажиллагааг хэвшүүлж, аливаа тулгамдсан асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдэж байх талаар заавар, зөвлөгөө өгөв.

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “...төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид аливаа нийгэм, соёлын арга хэмжээ, уулзалт, хүлээн авалтыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж байхаар тогтоосугай”  гэсэн захирамж гаргаснаа бидэнд танилцуулж байв. Уг аяны үйл ажиллагаа Хэнтий аймагт энэ сарын 30 хүртэл үргэлжлэнэ.



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 1 өдөр 6 цагийн өмнө
Орчин үеийн компютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лаборатогийн шинэжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай... бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинэжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос... Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.