Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хариуцлага нэхсэн усан цахилгаан станцууд
durugnii-usan-tsahilgaan-stants-5125.jpg
2 жил 6 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Дөргөний усан цахилгаан станц


Алдаанаасаа суралцаж чаддаггүй хүн хамгийн аюултай гэж Аристотель хэлсэн байдаг. Гэтэл бид алдаагаа улам давтаад л явах юм.Энэ байдал баруун бүс нутагт эрчим хүчний асуудлыг шийдэх зорилгоор барьсан усан цахилгаан станцуудын жишээн дээр тод харагдаж байна. Ховд бол улсын хэмжээнд хамгийн олон усан цахилгаан станцтай аймаг. Хамгийн том нь Дөргөний  усан цахилгаан станц. Тэгээд Үенчийн гол дээр барьсан баруун гурван сумыг хангах ёстой станц байна. Бас Мөнххайрхан, Манханы усан цахилгаан станц баригдсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар яг “ажиллаж” байгаа нь Дөргөнийх. Зарим нь хур бороо ихтэй үед улирлын шинжтэй  ажилладаг. Тэгэхдээ тухайн орон нутгийн иргэдийн зөвхөн гэрэлтүүлэг, зурагт үзэх зэрэгт л таарах хэмжээний бага эрчим хүч үйлдвэрлэдэг юм.

Зарим нь бүр ажиллахаа больчихсон. Энэ  олон цахилгаан станц баригдаж байна гэдэг нь нэг талаар бүтээн байгуулалт гэсэн утгаараа сайн юм шиг санагдаж болох ч нөгөө талдаа эдийн засгийн бодит үр өгөөж нь ямар байна гэдэгт  дүн шинжилгээ хийгээд үзэхэд эргэлзээтэй байгаа юм. Үүнээс гадна станцуудын байгаль орчинд нөлөөлж байгаа байдал үнэхээр анхаарал татах хэмжээнд хүрчээ. Говь-Алтайн  Тайширын усан цахилгаан станцыг эрчим хүчний асуудалгүй  болно гэж ярьсаар байгаад байгуулсан. Гэтэл одоо ажилласан гэхэд хэцүү, ажиллаагүй гэхэд  бас хэцүү үлгэн салган л хөдөлж байна. Далангийнхаа усыг дүүргэх гэж Завхан голын усыг өдөр шөнөгүй боосноос гол тасарч байдал бараг гамшгийн хэмжээнд хүрсэн билээ. Үүнээс болж алдарт Эрээн нуур ширгэхэд хүрээд байгаа. Бас Завхан голоос сэлбэлтээ авдаг Айраг, Хяргас  нуур эргээсээ олон зуун метр татарсан юм. Завхан голыг бараадаж амьдардаг малчдад энэ нь бүр ч хүнд тусч байгаа. Уг нь Айраг, Хяргас нуурууд нэг сувгаар холбогдож, нэг голоор  тэжээгддэг хэрнээ нэг нь давстай, нөгөө нь цэнгэг байх нь байгаль эхийн сонин шийдэл гэлтэй.

Холбоо нууруудын хөвөөнд усны шувууд чуулах нь ёстой л газрын диваажин гэмээр  гайхамшигтай байдагсан гэж нутгийн өвгөд өнгөрсөн цаг дээр хуучилж сууна даа, харамсалтай  нь. Монголынхоо уулсаас эх авч монголчуудыгаа ундаалж нутгийнхаа үзэсгэлэнт нууруудад  цутган шингэдэг эх оронч гол бол яахын аргагүй Завхан. Гэтэл энэ гайхалтай гол станцаас болж урсгал нь бүр тасарсан удаатай. Усгүйгээс болж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон зуун  малчин амьдрахын эрхэнд нутгаа орхиж хот суурин газар бараадах болов. Бүр аргаа барсан  малчид станцыг дэлбэлнэ гэж ярьж байсан удаатай. Албаны хүний хэлснээр 940 сая куб метр ус хуримтлуулсан цагт Тайширын УЦС Говь-Алтай аймгийн төв, Халиун, Шарга, Завхан аймгийн  Цагаан-чулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Яруу гэсэн найман суурин газрыг эрчим хүчээр хангах ёстой ажээ. Харамсалтай нь, байгалиар дэнчин тавьж байгуулсан Тайширын усан  цахилгаан станцын далангийн ус дүүрэхгүй байна.

Өнгөрсөн жил хур бороо ихтэй байсан ч бас л дүүрсэнгүй. Хур бороо хур ихтэй байсан өнгөрсөн жилд дүүрээгүй энэ далан усаар дүүрч цаашид Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэг бараг боломжгүй ажээ. “Амьгүй” олон станцуудаас арай дөнгүүр  ажиллаж байгаа нь Дөргөний станц. Ажиллаж эхлээд гурван жил болж байгаа ч бүрэн хүчин  чадлаараа ажиллаж чадаагүй л байна. Харин байгаль орчинд үзүүлж байгаа нөлөө нь тэр дороо л гараад эхэлчихэж. Хэдийгээр станцын удирдлага боломжийн хэмжээний усыг тавьдаг  гэж хэлж байгаа ч бодит байдал дээр Чоно харайхын голын төвшин буурсаар, тэр хэрээр Хар,  Дөргөн нуурын ус татарч байгаа ажээ. Дөргөн нуурын ус өнгөрсөн намар гүехэн хэсэгтээ бараг  нэг км хэртэй татарчээ. Цэлэлзсэн устай байсан Хөдөө нуур бүр ширгээд алга болчихсон байна.

Усны сэлбэлт бага болохоор нуурын уснаас өмхий үнэртэж муухай амтагдах болсон гэж Дөргөн сумын Аргалант багийн иргэд ярьж байсан юм. Үнэндээ тус багийн малчдын амьдрал станцаас  болж доройтох талдаа оржээ. Өнгөрсөн жил бороо хур ихтэй байсан тулдаа л өдийг хүргээд байгаа аж. Дулаарал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө цагт харамсалтай нь Хар, Дөргөн  нуур орших эсэх нь тун эргэлзээтэй болоод байна. Станцыг барихдаа загас дамжин өнгөрүүлэх  суваг гэж тодорхойлсон байгууламж нь өдгөө загас хаах суваг болчихож. Үүнээс болж хадран  загасны үржилд сөргөөр нөлөөлж цаашлаад устах аюулд оруулаад эхэллээ. Станцын зурган  дээр бол загас өнгөрүүлэх байгууламж гэсэн байдаг. Тэрүүгээрээ ч баригдсан гэдэг. Гэтэл  өнөөдөр үнэн чанартаа загас дамжин өнгөрөх биш хаах суваг болжээ. Тэр хоёрхон хуруу хэртэй онгойлгосон их даралттай усыг ямар ч загас нэвтрэн өнгөрч цаашаа гарч чадахгүй байгаа юм.

Бас сувгийн хаалтны цаад тал зэгс, ургамлын хогоор дүүрчихэж. Тэр нь бүр дагтаршаад загас байтугай усны хорхой ч сэтэлж гарч чадахааргүй болчихож. Хоорондоо усан холбоо бүхий Хар-Ус нуур, Дөргөн нуур, Хар нуур, Айраг, Хяргас нуурын загасны шилжилт хөдөлгөөнд энэ  суваг сөргөөр нөлөөлж байна. Үндсэндээ баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хуваагдчихлаа. Станцын загас дамжин өнгөрүүлэх гэж яриад байгаа байгууламж нь үнэндээ Хар нуур, Дөргөн нуурын хадран загас ирж “амаржих тасаг” л болчихоод байв. Нэгэнт гарч чадахгүй болохоор загас энд л түрсээ шахна. Үүнийг дагаад түрсний амьдрах чадвар нь мэдээж буурна. Энэ нь загасны нөөцөд сөргөөр нөлөөлж таарна гэж учир мэдэх хүмүүс ярьж байна лээ. Бас энэ  байгууламж нь яг л төөрдөг байшин шиг. Загасыг ухамсар, сэтгэхүйтэй гэж тооцож хийсэн юм болов уу даа, эмгэнэлтэй нь. Уг нь энд, Чоно харайх голын хавцалд (Дөргөний усан цахилгаан  станц баригдсан газар) загас үржлийн үедээ ирж түрсээ шахчихаад цааш нүүдэллэдэг байжээ.

Станц баригдсан эхний жилүүдэд энд загас ирж хэдий даралттай усыг сөрж гарч чадаагүй ч  түрсээ шахаад явдаг байж. Гэтэл өнгөрсөн жилээс байдал бүр ч дордов. Үүнд нь станцын загас дамжин өнгөрөх суваг саад болов. Чоно харайхын голоос загас бариад үзэхэд түрстэй загас  тааралдсангүй гэж загасчид ярьж байсан юм. Ингээд Хар нуурын хадран загас өнгөрсөн жил хаана түрсээ шахсан нь тодорхой бус болов. Нэг газар шахсан байлаа гэхэд хэд нь загас болж  сүргийн тоог нэмэх эсэх нь бүр ч эргэлзээтэй боллоо. Энэ бол Дөргөний усан цахилгаан станцын тооцоолол алдаж барьсан олон байгууламжаас болж орчны эко системд гарч болзошгүй олон аюулын эхлэл болж байх шиг байна.

Яаж ч бодсон нэгдмэл нэг цул байсан генетикийн   популяцыг хүчээр хоёр хуваачихлаа. Ховд, Буянт голын сав газрын зөвлөлийн дарга   Д.Ганболдын ярьснаар бол хэдхэн жилийн дараа гэхэд монгол хадран загас бараг мөхөх аюул байгаа аж. Мэдээж загасыг дагаж шувууд идэш тэжээлгүй болох зэргээр хоорондоо нягт  уялдаатай Хар-Ус нуурын өвөрмөц эко системд аюул учирна. Гэтэл бид Хар-Ус нуур орчмын байгалийн хэв шинжийг хадгалах, амьтдынх нь амьдрах орчныг доройтуулахгүй байна гээд олон улсын Рамсарын конвенцоор үүрэг хүлээчихсэн байдаг. Гэрэл цахилгаантай болж байна гээд энэ гайхамшигтай газрыг мөхөл рүү нь явуулах эрх бидэнд байхгүй билээ. Энэ мэтчилэн яаралтай шийдэх олон асуудал байна. Одоо усан цахилгаан станц ашигтай, ашиггүй гэж ярихаас илүүтэй цаашид хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй болжээ. Болохоо байхаар л Дөргөн, Тайшир гээд зөвхөн станц руу бурууг чихээд өнгөрдөг бус хариуцаж бариулсан, санаачилсан, ажиллах эрх өгсөн бүх албан тушаалтан хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард иргэд,байгаль хохироод үлдэж  байна шүү дээ. Чухамдаа хариуцах эзэнгүй болохоор л станцыг барих, дараа нь гарах сөрөг үр дагаврыг бууруулахад сэтгэл гаргаж ажиллахгүй байгаа юм.




Эрээн нуур ийм байдалтай байна


Бас алдаанаасаа суралцмаар байна. Олон станц барилаа, хангалттай олон гашуун туршлага байна. Ойрын жилүүдэд баруун бүсэд бас л олон усан цахилгаан станц барихаар төлөвлөөд  байгаа юм билээ. Тэр бүгдэд алдаа гаргахгүйн тулд л хэн хариуцлага хүлээхийг хууль журамдаа
тодорхой болгохыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Тэгээд ч Ховдынхны хувьд дээрх  асуудлуудыг шийдэх боломж,нөхцөл их байгаа. Учир нь, Ерөнхийлөгч нь Ховдынх, УИХ-ын дарга нь Ховдынх гээд шийдвэр гаргах бүх төвшинд боломж нь нээлтэй байна. Одоо гагцхүү нутаг орныхоо төлөө гэсэн сэтгэл л үгүйлэгдэж байна даа.
Н.ЭНХБАЯР






 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 сар 3 өдрийн өмнө
supermarket roast-color typology breakfast blends medium-roasted “house” or signature blends medium-dark-roasted and at the far end of the spectrum, , https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie36.html?target=1cc93f63-174a-4f4a-bc89-ced098b976ba garcinia cambogia complex walgreens, 783, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie29.html?target=31ae8285-9bfc-42e1-a815-1be67c9a785f garcinia cambogia testimonials, %O, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie22.html?target=ac91b13f-00bb-47eb-b80a-04df85ac6f2a garcinia cambogia fruit for sale, 014226, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie8.html?target=f8e974b4-c197-4f9a-b348-6ebea5b6b905 garcinia cambogia lose weight, :-((, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie42.html?target=dc9bdc20-c2c2-4dd1-b24f-1f9ed008603a garcinia cambogia xt reviews online, =DDD, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie15.html?target=20be700c-b0de-487f-8fee-11ac1cc1f893 garcinia cambogia extract walgreens, juhxvh, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie35.html?target=56bf3631-d2f3-4eff-921d-bf8098b07fca garcinia cambogia extract vitamin shoppe, glele, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie31.html?target=19ac1b13-adf1-4540-a5e5-c2a6adb67f5b garcinia cambogia trial, =-(((, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie25.html?target=4dbc672f-54f1-491c-8a5d-35a7e5fc2636 garcinia cambogia max cleanse, phzcp, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie32.html?target=51c4a711-8110-4b93-b0d6-52002cf92582 garcinia cambogia select gnc, >:O,
Зочин 1 сар 3 өдрийн өмнө
perfectly, like the Brazil Monte Alegre sourced and roasted by Kean Coffee . Produced in the classic Sul de Minas growing region on a large -year-old , https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie36.html?target=1cc93f63-174a-4f4a-bc89-ced098b976ba garcinia cambogia naturabest, ddxsg, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie12.html?target=bf8dcd4d-798d-4c8a-98e5-820515f8c744 garcinia cambogia effects, 64458, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie33.html?target=58530dfd-9a92-4e72-93a9-d7854cfbaa83 garcinia cambogia how to take, %-PP, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie34.html?target=8a0392dc-2abd-4489-b4c9-2d7aab14e79b garcinia cambogia best brand, 295, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie4.html?target=fbfc295a-7b92-4e1b-953e-cdd93c844746 garcinia cambogia no calcium, %D, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie10.html?target=cf009f47-3b89-4c38-ab1a-a8e5c0da336b garcinia cambogia and cleanse, 10982, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie15.html?target=20be700c-b0de-487f-8fee-11ac1cc1f893 garcinia cambogia extract amazon, 477, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie9.html?target=b9902967-0604-44f3-a0a6-09082fc41cc3 garcinia cambogia supplement, 295, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie5.html?target=b3cc5f77-7715-4127-b77e-c6b5655a7a7a garcinia cambogia and green coffee bean together, penycd, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie32.html?target=51c4a711-8110-4b93-b0d6-52002cf92582 garcinia cambogia select, ojbqw, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie6.html?target=bb741a6c-6079-4ef1-a4a5-b62847a41ef1 garcinia cambogia tablets, 8O,
Зочин 1 сар 3 өдрийн өмнө
the roasting process. Decaffeination and instant coffee extraction and drying operations may also be sources of small amounts of VOC. Emissions from the , https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie28.html?target=3b36575d-500a-42e2-8e03-2986922eb4da garcinia cambogia vs green coffee bean, :-]], https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie36.html?target=1cc93f63-174a-4f4a-bc89-ced098b976ba garcinia cambogia complex walgreens, >:[[[, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie26.html?target=4f7f522a-129c-4c4d-b544-7da08858dbe1 garcinia cambogia extract manufacturers, 83320, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie10.html?target=cf009f47-3b89-4c38-ab1a-a8e5c0da336b garcinia cambogia made in usa, usws, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie18.html?target=9e8cf819-40ae-46b4-a34c-ca23679eec4f garcinia cambogia extract pure reviews, 226760, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie21.html?target=309bce29-063c-474e-b4d2-6b33ecdc6353 garcinia cambogia extract free trial, 70876, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie16.html?target=9d92b52c-a3fe-4e30-a9a4-b93ca63f52c7 garcinia cambogia vs raspberry ketones, uom, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie23.html?target=9d90115d-9dad-42a8-bd26-dd69b828856e garcinia cambogia whole body, =(, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie9.html?target=b9902967-0604-44f3-a0a6-09082fc41cc3 garcinia cambogia complex garcinia rx, :DD, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie31.html?target=19ac1b13-adf1-4540-a5e5-c2a6adb67f5b garcinia cambogia reviews and side effects, ifwe, https://portal.wheelock.edu/ICS/icsfs/rewdie6.html?target=bb741a6c-6079-4ef1-a4a5-b62847a41ef1 garcinia cambogia rx, epou,
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.