Нэвтрэх Бүртгүүлэх
 
Жилдээ нэг удаа заавал өгөх шинжилгээнүүд
chastnaya_klinika-4733.jpg
4 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: P. Undraa | Түгээх :
4 Санал өгөх

Эмнэлэгт шинжилгээ өгөөд гэхээр хүн болгон л шахуу юу чинь өвдөв өө гэцгээдэг. Үнэндээ хүн цоо эрүүл байлаа ч гэсэн зарим төрлийн шинжилгээг жилдээ нэг удаа заавал хийлгэн биеийн ерөнхий байдлаа шалгаж үзэж байх хэрэгтэй байдаг.
Өвчин эмгэг туссан үед хийдэг эмчилгээний зардал нь манайхтай зүйрлэхээргүй өндөр барууны орнуудад жилдээ нэг удаа шинжилгээ өгөх нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон байна.
Үүнд:

  • Цусны биохимийн шинжилгээ. Шинжилгээгээр холестерины хэмжээ, триглицерүүд ба бөөрний шүүх ажиллагааны үзүүлэлт болдог креатинин гэдэг бодисыг агуулгыг тодорхойлно.
  • Цусны ерөнхий шинжилгээ.
  • Шээсний ерөнхий шинжилгээ. Энэ шинжилгээгээр зүрх судас ба бөөрний эмгэг, сахарын өвчин буюу чихрийн шижингийн эхний шат, тэдгээрийн эрсдлийн хүчин зүйлсийг эрт илрүүлэх боломжтой. Ингэснээр тархинд цус харвах, зүрхний шигдээс, бөөрний дутмагшил зэрэг ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх юм.
  • Архаг В ба С гепатитын маркер илрүүлэх цусны шинжилгээ. Шүдний эмчид олон үзүүлдэг, элдэв шивээс хийлгэх дуртай, том хагалгаанд, ялангуяа давтан хагалгаанд орсон, бэлгийн хамтрагч олонтой хүмүүс ДОХ-ын шинжилгээ өгөх.
  • 40-45 наснаас дээш настай эрэгтэйчүүд түрүү булчирхайн хорт хавдар түүнтэй төстэй төлөв байдлыг илрүүлдэг маркер бодисуудыг илрүүлэх цусны шинжилгээ.
  • 40-45 наснаас дээш настай эмэгтэйчүүд маммографи буюу хөхний булчирхайн шинжилгээ.
  • 50 наснаас хойш ходоодоо дурандуулах. Орчин үед шинэ, илүү боловсронгуй төхөөрөмжүүд гарч ирсэн болохоор энэ ажилбар урьдынх шиг эвгүй байхаа больсон гэж болно.
  • Колоскопи буюу шулуун гэдэсний үзлэг. Шулуун гэдэсний үзлэгийг тогтмол бөгөөд олныг хамруулан явуулдаг улсуудад ходоод ба бүдүүн гэдэсний хорт хавдраас үүдэлтэй нас баралтын хэмжээ эрс багассан байдаг.


Шинжилгээ хийлгэх болохоор баталгаатай, ариун багаж хэрэгсэл ашигладаг лабораторид хийлгэх ёстойг ямагт анхаарах хэрэгтэй



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 2 сар 4 өдрийн өмнө
hen negend uhaangui hairtai boloh yamar baidag bol yag odoogiih shig hetsuu baidag boluu.... minii bodloos garahgui baigaa ene busgui unheer minii hair baisan yum boluu... tuunii muuhai aashilsan dur zurag n toolohiin argagui olon baij nadad yagaad gantshan tuunii ineesen erhelsen tsarai haragdaad baih yum ... ene horvoo deer 1 bish busguitei uchirch yavsan atlaa gantshan ter mine bodol sanaanaas garahgui baigaa yum boloo.... bi tuundee hyazgaargui hairtai gantshan bi hezeech tuundee hairtai gej helj chadahgui ................
Зочин 3 сар 4 өдрийн өмнө
Орчин үеийн компютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лаборатогийн шинэжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай... бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинэжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос... Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.