Нэвтрэх Бүртгүүлэх
 
​Филиппиний экс Ерөнхийлөгчийг баривчиллаа
289d2e18079bebcebig-4023.jpg
5 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Филиппиний цагдаа нар экс Ерөнхийлөгч Глория Макапагал Арройог сонгуулийн үр дүн будилуулсан хэрэгт  холбогдуулан эмнэлгээс баривчилсан байна. Түүнийг яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн  нэрийдлээр хэргээс мултрахаар эх орноосоо зугтаахыг завдлаа хэмээн сэрдэж байгаа аж. Экс  Ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө юунд ч буруугүй хэмээн мэдүүлж байгаа бөгөөдөвчнөө хилийн чанадад  эмчлүүлэхээр явахыг нь хориглосонд Засгийн газрыг буруутгасан байна. Өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх  түүнийг гадаад руу явж эмчлүүлэхийг зөвшөөрсөн ч Ерөнхийлөгчид холбоотой хэргийг шүүж буй шүүхээс  түүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Өдгөө 64 настай Арройог 2007 оны конгрессын сонгуулийн үеэр санал хураалтын үр дүнг будилуулахад шууд оролцсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд буруутайг нь  тогтоовол 40 хүртэлх жилээр хорих ял оноох юм байна. Түүний өмнөх Ерөнхийлөгч Йосеф Эстрада мөн  авлигын хэргээр насаараа хоригдох ял авсан юм.

Б.НАРАНТУЯА



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.