Өнөөдөр “АСА”
циркт 20.00 цагт нээлтийн гала тоглолтоо хийнэ. Уг тоглолтод
“Нисванис”, “Лемонс”, “Алтан ураг”, “Моханик”, “A-Sound” хамтлагууд
болон инди урсгалаар тоглодог Шанхайн “Boys Climbing Ropes” hard rock,
heavy metal урсгалаар тоглодог “Moon Tyrant”, Folk, country duo
урсгалаар тоглодог “The Horde”, Шанхайн DJ B.O нар оролцох ажээ. Гала
тоглолтын тасалбар 6000-8000 төгрөг бөгөөд бүх орлогыг “Агаарын
бохирдлын эсрэг сан”-д хандивлана гэдгээ зохион байгуулагчид нь
мэдээлсэн юм. Энэхүү наадамд оролцогчид Улсын их баяр наадмын үеэр болох
“Улаанбаатарын үдэш” тоглолтод оролцох гэнэ. Түүнчлэн ирэх долдугаар
сарын 10-нд Дархан хотод болох наадмын нэгдсэн задгай тоглолтод Дархан
хотын 50 жилийн ойд зориулан босч буй “Дархан 50” цогцолборт оролцох юм
байна. Уг наадмыг Авто замын газар, Монголын урлагийн зөвлөл хамтран
зохион байгуулж байгаа бөгөөд наадмыг санаачлагч “Орхон” продакшны
захирал, продюссер Р.Жавхлантөгс болон Хятадын Шанхай хотод суугаа
алдарт дижи Брайн Офендер нартай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэхүү
Олон улсын рок наадам нь амьд хөгжим ялангуяа “рок-н-ролл” урсгалыг
сурталчлах, Хятад болон Монголын рок хөгжмийн дэвшлийг хоёр орны ард
түмэнд сурталчлан дэмжих зорилготой юм байна. 
|
|
|