Нэвтрэх Бүртгүүлэх
 
​“Miss Mongolia 2011” тэмцээний шилдэг 20 оролцогч
miss-mongolia-1924.jpg
2 жил 7 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Япон улсын ерөнхий сайдын нэрэмжит “Miss International” тэмцээн нь 1960 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа билээ.Үүнээс улбаатай “Miss Mongolia” тэмцээн нь 2004 оноос хойш тасралтгүй найман жил зохион байгуулагдаж байгаа ба жил бүрийн ялагч нь “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн явдаг уламжлалтай.

Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний ялагч нь “Miss International 2011” тэмцээнд эх орноо төлөөлөн явахаас гадна “Miss Mongolia 2011” өргөмжлөл, албан ёсны туузыг хүртэх юм.Түүнчлэн тэмцээний тэргүүн байрын шагналтангууд 10 сая төгрөг авч, тэмцээний ялагчийн титмийг зүүж ивээн тэтгэгчдийн шагналыг хүртэнэ.“Miss Mongolia 2011” тэмцээнд оролцогчид тавигдах шаардлагад, 16-25 настай Монгол улсын иргэн байх, Зохион байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш, Харилцааны ур чадвар сайтай Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх юм байна.Тэмцээнийг шүүх бүрэлдэхүүн энэ сарын 13-нд  олон нийтэд зарлана. Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээнийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба үүнд, REALITY SHOW, SHOW CONCERT, BANQUET SHOW зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.
REALITY SHOW

REALITY SHOW-г наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 14-н дуустал МҮОНТ-р гарч байгаа юм. Энэ жилийн тэмцээн МҮОНТ-тэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ шоуны оролцогчдын бүртгэлээс авахуулаад сүүлийн 20 шилдэг оролцогч хүртэл бүхий л үйл ажиллагаа үзэгчдийн хүртээл болгоно. Тэдний авъяас чадвар, авхаалж самбаа, эрдэм мэдлэгийг харуулахуйц шалгууруудыг оролцогчид хэрхэн давж хүсэл тэмүүлэлдээ хэр үнэнч байгааг харуулж байгаа юм. Мөн залуу үеийнхэнд гоо зүйн хүмүүжил, төлөвшилтийг зөв бүрдүүлэх үндсэн агуулгатайгаараа онцлог нэвтрүүлэг юм.
SHOW CONCERT

2000 хүн үзэх тус шоуны зорилго нь тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчдын дундаас шилдгийн шилдэг оролцогч, “Miss Mongolia 2011” өргөмжлөл болон таван сая төгрөгний  шагналуудыг хүртэх, MISS INTERNATIONAL  олон улсын тэмцээнд оролцох  ялагчийг тодруулахад оршино.
BANQUET SHOW

100-150 хүн оролцох эл шоун дээр тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн 20 гоо бүсгүй маань 2012 оны турш хамтран ажиллах байгууллагуудтайгаа гэрээ байгуулах юм.Монголын томоохон бизнесийн байгууллагууд энэ шоугаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нүүр царайг сонгох боломжтой.Энэхүү шоуны зочид нь урлаг соёлын одууд ба томоохон байгууллагуудын удирдлага, маркетингийн менежерүүд байх юм байна. Тэмцээн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд “Miss Mongolia 2011” -ийн шилдэг 20 оролцогч хэдийнээ шалгараад байгаа бөгөөд эдгээр бүсгүйг та бүхэндээ бид танилцуулж байна.

  •    
    Хувийн дугаар 1: М.Төгсөө, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курс, жин 64 кг, өндөр 180 см, биеийн харьцаа 94х66х95
  •  
    2.   
    Хувийн дугаар 2: Г.Анужин, 1-р сургуулийн 11-р анги, жин 58 кг, өндөр 180 см, биеийн харьцаа 85х62х92
  •  
    3.   
    Хувийн дугаар 3: Д.Шүрэнцэцэг, Дизайнеруудын холбооны загвар өмсөгч, жин 55 кг, өндөр 177 см, биеийн харьцаа 86х61х90
  •  
    4.   
    Хувийн дугаар 4: Ю.Балжидмаа, 33-р сургуулийн 10-р анги, жин 50 кг, өндөр 177 см, биеийн харьцаа 86х58х86
  •  
    5.   
    Хувийн дугаар 5: Э.Энхжин, 38-р сургуулийн 11-р анги, жин 60 кг, өндөр 177 см, биеийн харьцаа 90х63х91
  •  
    6.   
    Хувийн дугаар 6: А.Одонтуяа, МУИС-ийн 2-р курс, жин 59 кг, өндөр 175 см, биеийн харьцаа 91х68х90
  •  
    7.   
    Хувийн дугаар 8: А.Сарнай, УБИС-ийн 4-р курс, жин 58 кг, өндөр 176 см, биеийн харьцаа 87х61х90
  •  
    8.   
    Хувийн дугаар 9: П.Анир, Урлах эрдэм дээд сургууль, жин 58 кг, өндөр 176 см, биеийн харьцаа 87х62х91
  •  
    9.   
    Хувийн дугаар 10: С.Энхмаа, МУИС-ийн 1-р курс, жин 58 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 86х62х90
  •  
    10.   
    Хувийн дугаар 11: Т.Нарантуул, Дорноговь аймгийн 1-р сургуулийн 11-р анги, жин 49 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 86х61х88
  •  
    11.   
    Хувийн дугаар 12: Б.Билгүүнзаяа, ШУТИС-ийн 1-р курс, жин 53 кг, өндөр 176 см, биеийн харьцаа 88х60х90
  •  
    12.   
    Хувийн дугаар 13: Т.Аятунгаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1-р курс, жин 53 кг, өндөр 171 см, биеийн харьцаа 91х65х94.5
  •  
    13.   
    Хувийн дугаар 14: Б.Нарантуяа, Танхил сайтын маркетингийн менежер, жин 52 кг, өндөр 172 см, биеийн харьцаа 88х62х90
  •  
    14.   
    Хувийн дугаар 15: Э.Хонгорзул, 31-р сургуулийн 11-р анги, жин 55 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 92х65х90
  •  
    15.   
    Хувийн дугаар 17: Г.Нандинцэцэг, Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн багшийн анги, жин 55 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 90х63х92
  •  
    16.   
    Хувийн дугаар 19: Б.Баярмаа, Гурван тамир сургуулийн 11-р анги, 16 настай, жин 45 кг, өндөр 172 см, биеийн харьцаа 84х60х90
  •  
    17.   
    Хувийн дугаар 20: Ц.Амарзаяа, МУИС-ийн 2-р курс, жин 55кг, өндөр 170 см, биеийн харьцаа 87х63х90
  •  
    18.   
    Хувийн дугаар 22: М.Дөлгөөн, Эрдмийн Ундраа цогцолборын 54-р сургуулийн 10-р анги, жин 48 кг, өндөр 170 см, биеийн харьцаа 80х58х90
  •  
    19.   
    Хувийн дугаар 25: В.Гүнжинлхам, жин 50 кг, өндөр 172 см,  Сакура сургуулийн 11-р анги, биеийн харьцаа 87х61х89
  •  
    20.   
    Хувийн дугаар 27: Н.Цацрал, жин 52 кг, өндөр 174 см,  Хөдөө аж ахуйн их сургуулийн 2-р курс, биеийн харьцаа 87х60х87


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 6 сарын өмнө
xJyb8s Muchos Gracias for your blog article. Will read on...
Зочин 9 сар 4 өдрийн өмнө
PFB4KK Really appreciate you sharing this article. Awesome.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.