-Шороотой ч гэсэн би улсынхаа нийслэлээс холдох дургүй шүү. Ажлаар л биш бол гадаад руу явах дургүй ээ. Хөндүүр сэдвээр яриагаа эхлэх нь ээ дээ. манай хотод ядаж л 00 ховор. Байлаа ч тэнд нь ариун цэврийн цаас байдаггүй. Наад захын ийм соёл дутагдаад байдаг учраас хүн бүр хичээж байж сая сайхан хот, соёлтой хэрэглээг бий болгох байх.
-Харин чамд ямар дутагдал байдаг вэ? Магадгүй хэтэрхий шулуухан зантай байх аа?
-Ямар ч гэсэн наалинхай биш ээ. Эршүүд талдаа. Тийм ч болохоор худлаа наалинхайтдаг хүмүүст үнэнээсээ дургүй. Ер нь би хиймэл зүйлд дургүй. Үнэн сэтгэл нь мэдэгдэж байгаа хүнд харин амархан итгэдэг. Магадгүй энэ маань ч сул тал байх. Гэхдээ хүнд итгэнэ гэдэг муу биш сайн тал байх ёстой л доо.
-Итгэлийг чинь даагаагүй тохиолдол олон байсан уу?
-Цөөн биш. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Найз нөхдийн хүрээнд ч тэр хүнд итгэхээс айдаг болж эхлэх гээд байна. Надаас юу ч шалтгаалахгүйгээр ийм байдал үүсэхэд улам ч их гунигладаг.
-Харин чи өөрөө бусдын итгэлийг хэр сайн даадаг вэ?
-Миний найзуудаас асуух хэрэгтэй дээ. би хүний итгэлийг аль болох даа явахыг л хичээдэг. Гэхдээ залуучууд нэг нэгэндээ итгэхэд их хэцүү цаг үе юм шиг. Магадгүй, хүний итгэлийг алдахгүй байх, хэлсэн ярьсандаа бат зогсохоос өөр аргагүй байх цаг үе бол одоо биш л байна.
-Тэгвэл чи өөртөө хандсан шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?
-Миний тухай яг л намайг харсан юм шиг ярьж, бичдэгт би хамгийн их дургүй. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг итгэлтэй бичдэгт гайхаж эгдүүцдэг. Гэхдээ би хэзээ ч тэр бичсэн шиг нь байгаагүй болохоор тэрний төлөө бухимдаад ч яах юм билээ. Тийм мэдээ гарах бүрт л “Би тэгээгүй” гээд байх ч хаашаа юм. Сүүлдээ дасдаг юм байна даа. Хүн л юм чинь заримдаа би гудамжаар ямар ч хамаагүй хувцас “углаад л” гардаг тэр нь надад эвтэйхэн санагддаг юм. Олны шаардлагад нийцэх гээд л өдөр болгон гоёлын будалттай явахыг хүсдэггүй. Би ажлаа хийх үедээ зохих шаардлагаа биелүүлчихээд бусад үедээ энгийн, байгаагаараа л байхыг хүсдэг. Мэдээж хүн л юм чинь ижилхэн ядарна, залхана, уйтгарлана, уйлна биз дээ.
-Гэхдээ л шүүмжлэл, хэл амыг үл тоон зоригтой алхамуудыг хийдэг шүү дээ?
-Заримд нь таалагдах зүйл заримд нь таалагддаггүй шүү дээ. Миний энэ шийдвэрийг дэмжсэн хүмүүс байхад шүүмжлэлтэй хандсан нь ч бий. Мэдээж, би шүүмжлэл ирнэ гэж мэдэж байсан, бас бэлэн байсан. Би модель. Модель юм чинь зургаа л авахуулах үүрэгтэй. Энэ бол миний ажил. Мэдээж, өмнө нь энэ чиглэлээр зургаа авахуулж л байсан. Гэхдээ бүрэн хэмжээгээр нүцгэлсэн маань зоригтой шийдэл болсон. Гоо сайхан, урлагийг хүмүүс ойлгодог болоосой гэсэн бас нэг зорилгыг энд тавьж ажилласан. Нийгэм маань бухимдалтай, хүнд хэцүү байгаа. Тэр хэрээр урлагаас сэтгэлийн их дэм авдаг ойлгодог бол сайнсан. Тийм ч болохоор мэргэжлийн үүднээс өөгүй байхыг их хичээдэг дээ.
-Жүжигчнийхээ хувьд эротик киноны санал ирвэл тоглох юм байна гэж ойлголоо?
-Би уран бүтээлч, жүжигчин хүн. Тэгэхээр ажлаа л хийнэ дээ. Ямар ч дүрд тоглож магадгүй. Тэгж чадаж байж л уран бүтээлч хөгжинө, бас урлагт өөрчлөлт хувьсал гарна шүү дээ.
-Модель талаасаа өөрийгөө хэр үнэлдэг вэ?
-Монголынхоо загварын ертөнцөд тодорхой байр сууринд хүрчихлээ. Ажил мэргэжлийнхээ хувьд өөртөө итгэлтэй байдаг. Харин өөртөө ханаж үзээгүй. Хэрэв өөрийнхөө амжилтанд ханачихвал их зан, оддын өвчин тусах гэгч нь болох байх. Тэгвэл доошоо уруудахын л эхлэл болно гэж боддог доо.
-Дахин суралцаж байгаа гэсэн үү?
-Үргэлж залуугаараа байхгүй учраас нас ахисан үедээ ямар нэгэн зүйл
хийхийн тулд одооноос бэлтгэж өөр чиглэлээр суралцаж байгаа л даа. Юм
бүхэнд бэлэн байхын тулд.
-Гоо сайхан бие галбираа хадгалахын тулд юу хийдэг вэ?
-Мэргэжлийн хувьд формоо алдахгүй барих нь бас л миний ажил. Тиймээс
уураг, тараг, жимс, аарц, ааруул их хэрэглэдэг. Махан хоолыг гурав,
дөрөв хоногт нэг удаа хэрэглэдэг.
-Ярилцсанд баярлалаа.
|
|
|